Миний амьдрал
Зүгээр л нэг амьдрах юмсан
Зүлгэн дээр гэрээ бариад . . .
Зүү утас нийлүүлэн хүүдээ дээл оёж
Амрагаа хүлээж
Амраг минь адуунаасаа ирж
Зүгээр л нэг амьдрах юмсан . . . Ц,Хулан
2011-11-04
Шүлэг
                              Чамдаа
Уйлахад аргадаад үнсэх хань минь байсан бол
Унтахад тэврээд дулаацах эр хүн байсан бол
Сэтгэл минь таатай байхсан
Зүрх минь амгалан байхсан
     Түм буман бодол толгойд эргэлдэж,
     Тэртээх өдрүүд мартагдаж байгааг л мэдэрнэ
     Тухтай ч сууж чадахгүй цөхрөнгөө барж,
     Яах билээ, яадаг билээ гэсээр
     Нэгэнтээ 10 сар болжээ.
          2хүү маань эрвийх дэрвийхээрээ өсч, тоглох нь сайхан
          Хараад би баясч, чамайгаа санах минь ч дотнохон
          Гэсэн ч ,
          Сэтгэл минь хоосон оргино
          Сэрэл минь гунигтай тарчилна
               Нар ээсэн шаргал намрын энэ өдрүүд сайхан ч
               Налайж сууяа гэвч хэтэрхий тайван санагдана
               Цаанаа л нэг  уйтай үргэлжлэх энэ амьдралд
               Чамайгаа бодон гунигаа тэвэрхийм




Сэтгэгдэл:


бие холдохоор дагаж сэтгэл холддог гэлцэх юм
биесээ хайрлах хайр дүүрэн авч дундардаг гэлцэх юм

хайрт минь хайрт минь гэж тэврээд
Хайртай хайртай гэж үнсээд
Халуухан өдрүүдийг өнгөрөөсөн
Үргэлж хамт байна гээд
Өвөр дээрээ суулгаад амлаж байснаа би санаж байна

Орхиод явсанд минь чи
одоог хүртэл шаналдаггуу
Хайр дурлалд дахин итгэж чадахуу
цаг хугацааг чамд эргүүлж өгвөл
ахиад надтай учрах байсан уу


smug smug
Бичсэн: Хүслийнжигүүр цаг: 10:22, 2011-11-17 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax