Миний амьдрал
Зүгээр л нэг амьдрах юмсан
Зүлгэн дээр гэрээ бариад . . .
Зүү утас нийлүүлэн хүүдээ дээл оёж
Амрагаа хүлээж
Амраг минь адуунаасаа ирж
Зүгээр л нэг амьдрах юмсан . . . Ц,Хулан
2012-03-21
Амьдралыг там болгодог эрчүүдээс болгоомжил
Америкийн нэгэн хийдийн хамба лам Пат Коннор хүүхнүүдэд зориулан нэгэн ном бичсэн нь бэстселлер болж чадсан гэнэ шүү. Ламтан өөрийнхөө 40 жилийн турш загалмайлсан олон зуун хосын амьдралаас ажигласанаа үндэслэн бүсгүйчүүдэд чухам ямар эрийг сонговол амьдрал тань там болох вэ гэдгийг зөвлөсөн байна. Тэрбээр сайн хань байж чадахгүй эрчүүдийн жагсаалтын эхэнд ээжийн энхрий хөвгүүдийг оруулжээ. Бусдаар халамжлуулахын төлөө төрсөн мэт нялцгай эрчүүдийн араас мөнгөтэй харилцаж чаддаггүй салан, үрэлгэнчүүд орсон бөгөөд мөн найз нөхөдгүй нэгнийг ч сонгох хэрэггүй гэж тэрхүү номдоо бичсэн гэнэ. Мөн бүдүүлэг танхай этгээдээс хол явахын хамт алиа хошин зангийн мэдрэмжгүй эрчүүд ч сайн хань байж чаддаггүй гэж. Түүнээс гадна хэлсэндээ хүрдэггүй худалч эрчүүдээс хол байсан дээр хэмээн анхааруулсан байна. Зохиогч эцэст нь ямар ч бүсгүй хүн гэрлэхийн өмнө сэтгэлийн хөдөлгөөнөө дарж цаад хүнээ өөр талаас нь харж байж шийдвэр гаргах ёстойг зөвлөжээ.
Сэтгэгдэл:


BI ARKHI UUDGVI TAMKHI TADDGVI OORIIN GESN AJILTAI MUU EUMN BOLKHOOR NAIZ NOKHOD BAGA TAI ZODOONOOS KHOLUUR YAWDG YAMAR KHVN GEKHEW VNELGEE EGEECH
Бичсэн: Зочин цаг: 05:56, 2012-12-16 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax