Миний амьдрал
Зүгээр л нэг амьдрах юмсан
Зүлгэн дээр гэрээ бариад . . .
Зүү утас нийлүүлэн хүүдээ дээл оёж
Амрагаа хүлээж
Амраг минь адуунаасаа ирж
Зүгээр л нэг амьдрах юмсан . . . Ц,Хулан
2012-03-07
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт МЭНДЧИЛГЭЭ
Өлгийн зөөлөн бүүвэй сэтгэлээс тань уянгалсан
Өргөлийн цагаан сүү гараас тань цацарсан
Өглөгийн дээд хайр зүрхнээс тань ундарсан
Өрх гэрийн жаргал сэтгэлээс тань гэрэлтсэн
Саран гоо бүсгүй таньд
Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе!

     Denj goyoson Uzesgelen goo
     Deel urlasan  Uran goo
     Deed tengeriin Hatan  goo
     Deedest hundlegdsen Tsetsen  goo
     Delhiid gaihagdsan Mongoljin goo busguichuuddee bayariin mend
AMIES.BLOG.GOGO
Дэлбээгээ дөнгөж нээгээд турьгүйхэн цөмцийх
Дэлхийн аашинд дасаж ядах, хэнзхэн цэнхэр яргуй нь бүсгүй та юм шүү
Цэцгийн дэлбээ, нарны цацраг, салхины үзүүрээс ертөнцийн аясыг мэдэрдэг
Цэгээн гэрлийн цагаан давалгаа нь бүсгүй та юм шүү
Халтай жаргалтай хүний орчлонгоос хорвоогийн өнгийг мэдэрдэг
Хайрлаад ч үл барам ховор эрдэнэ минь бүсгүй та юм шүү
Дундрашгүй хайрын дуртгалыг тээсэн он жилүүдийн мөнгөн хэлхээс
Дуусашгүй амьдралын авралын сахиус нь бүсгүй та юм 
Сэтгэгдэл:


unheer goe shulegnuud bna eejdee hairtai sh
Бичсэн: Зочин цаг: 21:14, 2014-03-07 | Холбоос | |


eej dee xairtai bol
Бичсэн: Зочин цаг: 21:13, 2014-03-07 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax