Миний амьдрал
Зүгээр л нэг амьдрах юмсан
Зүлгэн дээр гэрээ бариад . . .
Зүү утас нийлүүлэн хүүдээ дээл оёж
Амрагаа хүлээж
Амраг минь адуунаасаа ирж
Зүгээр л нэг амьдрах юмсан . . . Ц,Хулан
2011-12-29
ЭЭЖҮҮДЭЭ ДАРХАН БЭР БОЛЦГООЁ Л ДОО
Юуны өмнө "Дархан" өргөмжлөлийг монголчуудын дунд хэзээнээс хэрэглэх болсныг сонирхон үзэх нь зүйтэй. "Монгол хэлний товч тайлбар толь"-д "Дархан" гэдэг үгийг " урьдын цагт алба татвар зэргийг үзэхгүй эрх олсон хүн цол хэргэм..." гэжээ.
"Дархан" хэмээгч нь эзэн хаанаас тусгайлан олгосон эрхийн хүрээнд эдлэх эрхээр шагнадсан хүнд олгодог цол өргөмжлөл байсан бололтой. Зарим нутагт дархан гэдэг нь бэрийг төрхөмд нь буцаахгүй бүр мөсөн тэр айлын хүн бүюү хүүхдүүдтэй нь адил эрхтэй болж дархлагдсан гэсэн үг ч гэдэг. Монгол үлс олон үндэстэн ястаны ёс заншил "Дархан бэр"-ийн тухай ойлголт өөр өөрийн өвөрмөц ёс уламжлалтай байдаг байна.
          Төв халхын ёсонд айлд бэр болж очоод гурван хүү завсаргүй төрүүлж овгоо өнөр өтгөн болгосон эмэгтэйг "Дархан бэр" болгон цоллодог, дархан бэр болон хүндлэгддэг байна. Энэ ёс нь мөн л эр хүнийг дээдлэх ёс үзэл санаатай холбоотой ажээ. Учир нь монголчуудын уламжлалд эрэгтэй хүн удмаа залгадаг, эмэгтэй хүний удам тасардаг гэж үздэг тул овог төрлөө өнөр өтгөн болгож, тэр айлын гал голомт удам угсааг залгамжлах хөвгүүд төрүүлж өгсөн эмэгтэйг ийнхүү өргөмжлөн хүндэлдэг. Монголын "Нууц товчоо"-нд бичигдсэнээр Бөртэ үжин дөрвөн хүү завсаргүй төрүүлж дархан бэрийн эрх эдэлдэг байжээ.
          Урианхай ардын элгэн төрлийн ёсонд бэр дархлах томоохон ёслол байдаг. Энэ ёс нь урианхай ард түмний нэгэн онцлог ёс заншил бөгөөд урианхай ардын "Бэр дархлах" энэхүү ёслол нь бусад ястан угсаатны хуримлах ёсонд байдаггүй юм байна. Бэр дархлах ёсонд бэр бэрлэх, бэрээ хүндлэх, цээр тайлах гэсэн хэсгээс тогтдог байжээ.
          Дархад   ястаны   ёс   заншилл   хамгийн том хүүгийн эхнэр бүюү айлын ууган бэрийг "Дархан бэр" гэж нэрлэдэг байна. Энэ ёс нь том хүүгийн эхнэр тэр айлын бусад бэрүүдэд үлгэр дууриалал болж нөхрийн дүү нар болон тэдний эхнэрийг удирдан зохицуулж байх эрх үүрэгтэй байдаг байна.
Дархадын ёсонд "Дархан бэр" нь хадмууд болон ихэс дээдэс настангуудтай хооллож, ундлах, наргиан  цэнгэлд  бусад  бэрүүдийг төлөөлөн оролцох тэр ч бүү хэл хүний зарим,цээр ёсыг зөрчиж болох хэмжээний эрхтэй бөгөөд дархан бэрийн бага зэрэг дутагдлыг хадмууд нь уучилдаг. Энэ нь дархан бэрээ ихээхэн хүндэлдэгийн илрэл юм.
Дархан бэр нь дараах эрхээр хангагддаг байсан байж болох. Үүнд:
- Бусад бэрүүдийн дотроос илүү эрх мэдэлтэй, тэр айлын хамгийн хүндтэй хүмүүсийн нэгэнд тооцогддог
- Айлын бэр хүн хойморт гардаггүй. Дархан бэр бол суудал дээгүүр, хойморт ч суух.
- Хадам эцгийндээ дуртай цагтаа зочилж байх
- Хадам талынхандаа дархан бэр маш ихэд хүндлэгддэг.
- Санал бодлоо хадам эцэг эхдээ чөлөөтэй илэрхийлдэг.
- Хадам эцгийнхээ дэргэд сууж хэрэг хэлэлцэхэд оролцох
- Амьдрал ахуйдаа гарсан аллаа эндэгдлийг хадам аав ээж нь есөн удаа зэмлэл, шийтгэлгүй өнгөрөөдөг байх зэрэг
Ам дамжсан ярианаас сонсоход Дархан гурван хүү ч, таван хүү төрүүлсэн ч гэдэг бэрийн хөхний сүү эмийн журмаар ардын эмчилгээнд хэрэглэж байсан гэдэг. Дархан бэрийн сүүг нүдэндээ дүсаавал нүд үлайх хараа муудах зэргээс хамгаалдаг хараа сайжруулдаг гэж үздэг.
Чухам ямар учраас гурван хүү дарааллан төрүүлсэн бэрийг тийнхүү илүүд үзэж хүндэтгэх болсон нь сонирхолтой юм. Үүний учир нь нүүдлийн иргэншилт монголчуулын хувьд ажиллах хүч түүний дотроос эрэгтэй хүний ялангүяа дайн тулаан эх орноо хамгаалах үйлс зэрэгт гол үүрэг гүйцэтгэдэгт, нөгөө талаар гал голомт эд хөрөнгөө өвлүүлэх, эр хүнийг хүндэтгэн дээдлэхтэй холбоотой болов үү.
Дархан бэр гэдэг бол монголчүүдын хувьд зүй ёсоор хайрлаж явдаг эмэгтэй эх ээж хүн. Ээжүүдээ дархан бэр болвол зүгээр юм шиг санагдахгүй байна гэж үү

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax