Миний амьдрал
Зүгээр л нэг амьдрах юмсан
Зүлгэн дээр гэрээ бариад . . .
Зүү утас нийлүүлэн хүүдээ дээл оёж
Амрагаа хүлээж
Амраг минь адуунаасаа ирж
Зүгээр л нэг амьдрах юмсан . . . Ц,Хулан
2012-02-27
2настай 2 хүүгийн маань бодол
2 бондгор хүүдээ гадагшаа гарах тоолондоо " ээж нь жүүсэнд яваад ирье" гэж хэлээд гардаг байлаа. Аав нь ч мөн адил тэгж хэлээд гарахад 2 хүү маань "баялтай" гээд үлддэг байсан юм. Гэтэл аав нь Солонгос яваад өглөө. Хэлд орж ядан тагдчин түгджин ярих 2 хүүг маань өхөөрдсөндөө орж ирсэн хүн бүхэн " аав нь хаашаа явсан бэ" гэж асууна. Хариуд нь Бондогор хүү маань "ааваа онгоцоо жүүсээ явсаан" гэнэ. Харин Цондгор хүү маань гараараа занган " Онгоц ийн ааваа жүүсээ явсан"  гэнэ.
Ингээд хэд хоногийн дараа би нийгмийн даатгалаа төлөхөөр гадагшаа гарахаар болов. 2 хүүдээ нөгөө л аргалдаа ёсоороо "Ээж нь жүүсэнд яваад ирье" гэтэл "яв яв" гэдэг 2 хүү маань  "ээжээ битгий яв ааваа жүүсэнд явсан, ээжээ жүүсэнд явахгүй" гэдэг байгаа. 2 хүүгээ өрөвдөх шиг... Хоолойд нэг юм тээглээд 2ууланг нь тэврээд үнслээ. Хорвоотой танилцаж, харсан үзсэнээ дөнгөж тайлбарлахтайгаа болж байгаа нялх үрийн минь дотор юу бодогдсон юм бол доо. Аав нь ийн гээд яваад ирээгүй ээж бас яваад өгөх нь гэж бяцхан ухаандаа бодсон ч юм уу, Аавыгаа санаад ч байгаа юм уу...Хөөлхий дөө бяцхан үрс минь надтай л адил аавыгаа санаа биз дээ... 2настай 2 хүүгийн маань бодол ...

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax