Миний амьдрал
Зүгээр л нэг амьдрах юмсан
Зүлгэн дээр гэрээ бариад . . .
Зүү утас нийлүүлэн хүүдээ дээл оёж
Амрагаа хүлээж
Амраг минь адуунаасаа ирж
Зүгээр л нэг амьдрах юмсан . . . Ц,Хулан
2012-02-27
Заавал байртай болно доо
Цагаан сарын завгүй өдрүүд ард хоцорч, өнөөдөр тухтайхан нэтээр хэслээ. Байртай болох гэсэн хүсэл маань бараг л өдөр шөнийн зүүд болж толгойноос ч салахаа байлаа. Ашгүй  жилийн 0,6 хувийн хүүтэй 100мянган айлын орон сууцны хөтөлбөр батлагдчихав. Амьхандаа цалингаас цалингийн хооронд амьдардаг бидэнд 100 мянган айлын орон сууц хэрэгждэг бол боломжийн л санагдлаа.
2жил гаран хүүхдээ асарч, гэрт суусан надад ямар юмных нь орлого байх вэ дээ. Гэхдээ л байртай болохын тулд шинэ оноос эхлээд хүний хөгжлийн сангийн 21000 мянгаар нөхөр бид 2 нийгмийн даатгалаа төлж эхэлсийм. Байрны урьдчилгаа мөнгөө олохын тулд нөхөр маань ч алсын Солонгос орныг зорьж, амьдралын төлөөх аянд мордлоо. энэ хооронд харин би ахиухан цалинтай ажилд орж, нийгмийн даатгал ч ахиухан төлөх хэрэгтэй байдаг. Үүний тулд 2 хүүгээ цэцэрлэгт өгч, шинэ ажлын эрэлд гарлаа. Байртай болох гэсэн чин хүсэлд минь ямар ч хориг байхгүй, байртай болохдоо л болно доо.  "Эзэн хичээвэл заяа хичээнэ" гэдэг болохоор одоо бүхнийг эхнээс нь хичээж ажиллах болно.
Манайх 4 ам бүлтэй. Нөхөр мөөн Со яваад удаагүй. Би ажилдаа одоохондоо ороогүй байгаа ч байртай, орон сууцтай болохын тулд бүгдийн тэвчиж нөхрөө хүлээнэ. Мөн шинэ байраа хүлээнэ. Насаараа амьдрах ганцхан байртай болохын тулд наад зах нь бүтэн жил хөдөлмөрлөх хэрэгтэй. Иймээс тэвчээртэй ажилласаар хүлээх л үлдлээ. Мөн хүний хөгжлийн нэг сая төгрөгийг орон сууцанд зарцуулах төсөв нь ороод ирвэл бид 4-ийн мөрөөдөл биелэлээ л гэсэн үг. Нөхөр маань 10сая төгрөг хийгээд хүний хөгжлийн сая төгрөгүүдийг нэмчихвэл, бас болоогүй цалин орлого маань нэмэгдчихвэл байртай болох энүүхэнд санагдах юм. Ямар ч байсан байртай болно оо.
Баян тансаг гэр бүлээс гаралтай  хэн нэгэнд энэ бүхэн инээдтэй санагдаж болох ч  эцэг эхээс май гээд өгөх хөрөнгөгүй бидэнд маш чухал асуудал. Надтай адил бодолтой байртай болж, тусдаа гарахыг , шинэ байрнаас амьдралаа эхлүүлэхийг хүссэн мянга мянган залуус байгаа байх. Нөхөр бид 2 хүсэл сэтгэл, хамт байхын их хайраа хазаарлан золиослон байж, байртай болохын төлөө бие биенээ тусдаа ажиллаж амьдарч байна. Тиймээс бид заавал байртай болох хэрэгтэй. Хамтдаа байгаагүй өдөр бүрийн төлөө, бие биенээ тэвэрч хоноогүй шөнө бүрийн төлөө хамтдаа байх тэр сайхан өдрүүдийг умартан золиослосныхоо төлөө бид заавал өөрийн гэсэн байртай болох ёстой. Удахгүй ээ байртай болно.байртай болсны дараа...
Бас нэгэн зорилго, төлөвлөгөө сэтгэлд нуугдсаар....Энэ бүхнийг өөртөө л бичлээ. Байртай болохыг хүсч байгаа залуусаа хамтдаа хичээе

Сэтгэгдэл:


amjilt husey баярлах
Бичсэн: Zani цаг: 10:05, 2012-07-27 | Холбоос | |


амжилт хүсье
Бичсэн: Зочин цаг: 12:24, 2012-07-26 | Холбоос | |


bayrlalaa
Бичсэн: Ертөнц цаг: 21:58, 2012-03-06 | Холбоос | |


oodrog saihan sanagdlaa, chadna gedegt chin itegj baina amijil husie
Бичсэн: bair цаг: 21:54, 2012-03-06 | Холбоос | |


амжилт хүсье
Бичсэн: Зочин цаг: 19:01, 2012-02-27 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax