Миний амьдрал
Зүгээр л нэг амьдрах юмсан
Зүлгэн дээр гэрээ бариад . . .
Зүү утас нийлүүлэн хүүдээ дээл оёж
Амрагаа хүлээж
Амраг минь адуунаасаа ирж
Зүгээр л нэг амьдрах юмсан . . . Ц,Хулан
2012-03-05
Жирэмслэхээс хамгаалсан минь
2Хүүгээ хадам аавтай орхичоод эмчээс жирэмснээс  хамгаалах ямар эм тариа байдаг, яаж хэрэглэх талаар асуухаар гэрээсээ гарлаа.  Гэрийнхээ ойролцоох нэгэн хувийн эмнэлэгт очоод эмчээс нь асуутал  "гарын булчин дор тавидаг эм, спраль, эм хүртэл ууж болно. Гэхдээ хорооныхоо эмнэлэг дээр очиж асуу. тэнд тариа хийдэг шүү дээ" гэлээ. Тэгэхээр нь би дотроо "будчингаа зүсч янз бүрийн юм тавиулснаас ганц удаа тариа хийлгэсэн нь дээр гэж үзлээ. Мөн өдөр бүр эм ууна гэж бодохоор "ядаргаатай" санагдлаа. Сплаль ч таалагдсангүй. "Доороо" нэг юм хийчихээд явна гэж бодохоор онцгүй санагдлаа. тэгээд нөгөө юу хийнэ гэж бодсон чинь санаанд ерөөсөө багтсангүй. Ингээд хороон дээр очтол 3сарын баталгаатай жирэмснээс хамгаалах тариа их үр дүнтэй гэхдээ жаахан цус гараад байдаг юм шүү гэхээр нь дажгүй биз гээд хийлгэчихэв. Гэтэл тариа хийлгээд 7 хоносон уу үгүй юу биений юм ирж байгаа юм шиг доошоо цус гардаг юм байна. Миний биений юм 7 хоног ирдэг болохоор ингэсгээд тогтох биз гэж бодсон чинь тэгсэнгүй. нөхөртэйгээ тайван ч секс хийж болдоггүй. Юм гарах нь ч ихэсч, 10 гасан хоног болчихлоо. Цус гараад тогтохгүй болохоор нь нөгөө хорооны эмч дээрээ очиж хэлтэл дахиад "багаар гарч байвал зүгээр дээ. 3 сар тасралтгүй эм уу, тэгвэл цус нь тогтоно. Ихээр гарч байгаа бол наадах чинь нэг ёсны цус алдалт тогтоохгүй бол болохгүй гэлээ. Эмчийн хэлснээр бол тэгдэг юм байх. байх ёсны асуудал гэнээ.
" Би яаж 3 сар жирэмснээс хамгаалах  эм уух юм бэ, тийм биз дээ. Тэгээд нэг найз бүсгүйнхээ зөвлөснөөр, яг над шиг шалтгаанаар тан ууж зүгээр болсон тухайгаа хэлж байсан болохоор "Бадма Ёга дацан"орж нэгэн бариачаар бариулж, тан авч 9 хоног зааврын дагуу уугаад зүгээр болсон шүү. Тэгээд одоо хаширлаа дахиж л хамаагүй юм хэрэглэхгүй гэж бодлоо. тэгтэл бас л жирэмсэн болчих юм шиг санагдаад жирэмснээс хамгаалах эм авч уулаа. Тэгээд нөхрийгөө байх хугацаанд ууж байгаад явахаар нь уухаа больчихов. 8 хоног уугаад дараагийнхийг нь  уулгүй  хоносон чинь дахиад л доошоо юм гарав. Нөгөө хувийн эмнэлэг дээрээ очоод хэлтэл жирэмснээс хамгаалах эмийг заавал 30 хоног сумынх нь дагуу дуустал нь уух ёстой гэнэ ээ. тэгэхгүй бол цус алддаг юм гэсэн. Ингээд би дахиад л нөгөө бариач дээрээ очиж бариулж, тан авахдаа загнуулсан шүү. "Биеэ боддогүй яасан хүүхэд вэ. Энэ тэр гээд л...Одооны охид бүсгүйчүүд хамаагүй эм тариа хэрэглээд... " гээд л настай хүн болохоор үглэж өгөв. Энэ удаагийн танг би 10 хоног хэрэглээд зүгээр болсон. Урьд нь энэ талаар сонсч байсан ч өөр дээрээ хэрэглэж байж л мэдлээ. Хэцүү юм билээ. Би дахиж хэзээ ч жирэмснээа хамгаалах эм, тариа хэрэглэхгүй. Жирэмсэн болвол болно л биз. Гэхдээ миний бие зүгээр л байгаа даа. Өндгөвч маань ямар нэгэн вм болоогүй л байгаасай. Яамаар ч юм бэ дээ. Гэхдээ
Охид бүсгүйчүүддээ зөвлөхөд эм тариа ер нь дэмий юм билээ шүү. Над шиг ийм байдалд маш олон бүсгүйчүүд орж байсан юм билээ. Тиймээс хэрвээ бүсгүйчүүд маань жирэмснээс хамгаалах арга хэрэглэхийг хүсч байгаа бол арай өөр аргыг туршлагатай нэгнээсээ асууж лавлаж, мэдэж авч байгаад хэрэглэх нь зөв юм билээ шүү.

Сэтгэгдэл:


oor arga barag l bhgui yum shigee
Бичсэн: Зочин цаг: 11:42, 2012-06-24 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax