Миний амьдрал
Зүгээр л нэг амьдрах юмсан
Зүлгэн дээр гэрээ бариад . . .
Зүү утас нийлүүлэн хүүдээ дээл оёж
Амрагаа хүлээж
Амраг минь адуунаасаа ирж
Зүгээр л нэг амьдрах юмсан . . . Ц,Хулан
2012-03-02
6 хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлд хэрхэн хамрагдах журам, хүсэлт гаргах анкет, барилгын компанийн нэрсийн жагсаалт
“100 мянган айл орон сууц” хөтөлбөрийн хүрээнд жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийн журмыг Сангийн сайд Д.Хаянхярваа, ЗТБХБСайд Ц.Дашдорж, Нийслэлийн засаг дарга Г.Мөнхбаяр нар 2012 оны 02-р сарын 21 өдөр гарын үсэг зурж баталлаа.
“Иргэдийг орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах харилцааг зохицуулах журам”-д тухайн зээлдэгч анх удаа орон сууц авахаар хүсэлт гаргасан, сард төлөх зээл, хүүгийн нийт төлбөр нь тухайн өрхийн 3 сарын дундаж цэвэр орлогын 45 хувиас хэтрэхгүй, банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн зээлийн өргүй байх ёстойг ч заасан.

6 хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамрагдах талаар:

Зээлийн зориулалт:

100 мянган айлын орон сууцны жагсаалтад багтсан 50-иас дээш хувийн гүйцэтгэлтэй шинэ орон сууцнаас иргэд худалдан авахад зориулна.

Зээлийн нөхцөл:

1. 55м2 хүртэл талбайтай орон сууц худалдан авах.
2. Зээлийн хэмжээ: 50.0 сая төгрөг хүртэл
3. Зээлийн хүү: Жилийн 6 хувь
4. Урьдчилгаа төлбөр: Худалдан авах орон сууцны үнийн 10 хувь байна.
5. Барьцаа хөрөнгө нь: Зээлээр худалдан авч буй орон сууц байна.

Зээлдэгчид тавигдах шалгуур:

1. Зээл хүсэгч анх удаа орон сууц авч буй иргэн байна.
2. Зээлдэгчийн сард төлөх зээл хүүгийн төлбөр нь тухайн өрхийн 1 сарын цэвэр орлогын 45 хувиас хэтрэхгүй байна.
3. Зээл хүсэгч нь банк санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн өргүй байна.
4. Хөтөлбөрт оролцогч арилжааны банкны бусад шалгуурыг хангасан байна.

Зээл олгох үе шат:

Нэгдүгээрт:
Зээл хүсэгч нь Орон сууцны санхүүжилтийн корпорацид хүсэлт гаргаж дараах материалыг бүрдүүлж, өөрийн биеэр болон шуудангаар хүргүүлнэ.

1. Хүсэлт. ossk.mn-ээс татаж авч болно. (Энд дарж  татаж авна уу) 
2. Анх удаа орон сууцтай болох гэж байгааг тодорхойлсон Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраас архивын түүхчилсэн лавлагаа.
3. 100 мянган айлын орон сууц хөтөлбөрт хамрагдсан орон сууцнаас сонгож, байгуулсан гэрээ.

Хоёрдугаарт:

1. Шаардлага хангасан иргэдийн материал, нэрсийг ОССК Хөтөлбөрт оролцогч арилжааны банкинд хуваарилан хүргүүлнэ.
2. Зээл хүсэгч нь тухайн арилжааны банкны шаардсан бусад материалыг нэмж бүрдүүлнэ.
3. Арилжааны банк нь зээл хүсэгчийн материалыг судлан, шалгуур хангасан иргэдэд зээл олгоно.

Иргэн хэдэн төгрөгийн зээл авах боломжтой вэ?. (Жишээ)

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДООРХ ЛИНКҮҮД ДЭЭР ДАРАХ БУЮУ 1907, 98771907 УТСАНД ХОЛБОГДОЖ АВНА УУ.

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax